Түгээмэл асуултууд
Захиалга хэрхэн өгөх вэ? ⌄
Та энэхүү вэб сайтаараа захиалга өгөх боломжтой. Нүүр хуудасны "Бүтээгдэхүүн үйлчилгээ" хэсгээс эвсэл "Хайх" хэсэгт өөрийн хэвлүүлэх зүйлийг хайж сонголтоос өөрт тохирохыг сонгож, нэмэлт хүсэлтүүдээ бөглөж захиалгаа өгнө.
Эх бэлдэх үү? Дизайн хийх үү? ⌄
Эх болон дизайн хийхгүй. Бид зөвхөн бэлэн эхийг хэвлэлтэд авдаг.
Захиалга өгсний дараа яах вэ? ⌄
Манай ажилтан таны файлыг шалгаж, хэвлэлд оруулна. Та "Захиалгын явц шалгах" дээр дарж, захиалгын мэдээллээ байнга авах боломжтой.
Ямар файл илгээх вэ? File-ийн шаардлага? ⌄
PDF, AI, JPG формат зөвшөөрөгдөнө.
- CMYK өнгө
- 300 dpi
- 3мм bleed
- Бүх текст outline
Файл буруу байвал яах вэ? ⌄
Файл буруу бол хэвлэлийн алдаа гарах эрсдэлтэй. Иймээс захиалга өгөхөөс өмнө мэдээллээ шалгаж баталгаажуулна уу. Шаардлагатай бол бид таньтай холбогдоно.
Байнгын хэвлэлийн хэрэгцээтэй байгууллагад ямар нөхцөл санал болгох вэ? ⌄
Од Принтийн зорилго бол нэг удаагийн захиалга биш, удаан хугацааны хамтын ажиллагаа, итгэлцэл юм. Бид танай байгууллагатай Гэрээ байгуулан чанартай, хөнгөлөлттэй нөхцөл санал болгох боломжтой. Энд дарж дэлгэрэнгүй үзнэ үү.
Хэдий хугацаанд бэлэн болох вэ? ⌄
Вэб дээр тооцоолсон бэлэн болох хугацаа харагдана. Ачааллаас шалтгаалан бага зэрэг өөрчлөгдөж болно.
Яаралтай захиалга хийж болох уу? ⌄
Болно. Яаралтай захиалга нь тусдаа нөхцөл болон нэмэлт төлбөртэй байж болно.
НӨАТ орсон уу? ⌄
Тийм. Хэрэв өөрөөр заагаагүй бол бүх үнэ НӨАТ орсон байна.
Ибаримтаа хаанаас авах вэ? ⌄
Таны захиалга өгөхдөө бүртгүүлсэн имэйл хаягаар захиалга дууссаны дараа очсон тул бүртгүүлсэн имэйл хаягаа шалгана уу. Дуусаагүй захиалга бол ибаримт очоогүй байгаа ба дуусмагц нь бид илгээнэ.
Татварын систем дээр И-нэхэмжлэх үүсгүүлж болох уу? ⌄
Зөвхөн Төрийн байгууллага бол бид И-нэхэмжлэх үүсгэх боломжтой. 76102000 дугаараар ажилтантай холбогдоно уу.
Зарлагын баримт авч болох уу? ⌄
Захиалгын явц шалгах хэсэгт Захиалга дууссаны дараа "Зарлагын баримт авах" товч дээр дарж авна уу. Дуусаагүй захиалга бол товч ажиллахгүй.
НӨАТ хасуулж болох уу? ⌄
Боломжгүй. Бид МУ-ын хуулийн дагуу бүх орлого, зарлагаа бүртгэж, баримтыг зохих ёсоор олгоно.
Хүргэлт байгаа юу? ⌄
Тиймээ, захиалга баталгаажуулах хэсэгт Хүргэлтээр авах сонголт байгаа.
Өөрөө очиж авч болох уу? ⌄
Болно. Та хэвлэлээ өөрийн биеэр ирж авч болно.
Цагийн хуваарь? ⌄
Даваа-Баасан: 10.00-19.00
Бямба: 11.00-18.00
Нямд амарна.
Хаяг? ⌄
Дэлгэц дээрх өнгө яг адилхан гарах уу? ⌄
Дэлгэцийн өнгө болон хэвлэлийн өнгө бага зэрэг ялгаатай байж болно. 5-10% зөрүү гарах боломжтой.
Захиалга цуцлах боломжтой юу? ⌄
Захиалгын явц шалгах хэсэгт Захиалга цуцлах товч дээр дарж цуцална. Хэрэв хэвлэлтэд орсон бол боломжгүй ба уг товч ажиллахгүй.
Захиалгаа өөрчилж болох уу? ⌄
Боломжгүй. Захиалгын явц шалгах хэсэгт Захиалга цуцлах товч дээр дарж цуцална. Дараа нь өөрчилсөн байдлаар дахин шинээр захиалга үүсгэх хэрэгтэй. Хэрэв хэвлэлтэд орсон бол Захиалга цуцлах товч ажиллахгүй ба цуцлах, өөрчлөх боломжгүй.
Бартераар хэвлүүлж болох уу? ⌄
Яг одоогоор бид Бартерын нөхцөл сонсохгүй байна.
Зээлээр хэвлүүлж болох уу? ⌄
Болно. Storepay болон LendMN ашиглаж хүүгүй, шимтгэлгүй хувааж төлөөрэй.
Хэрэв та уг app-уудаар төлбөрөө хийх бол Бүтээгдэхүүнээ сонгож, сагслаад, захиалга баталгаажуулах товч дараарай.
Дараа нь манай 76102000 дугаарт холбогдож Захиалгын дугаар, сонгосон app, app-д бүртгэлтэй утасны дугаараа хэлсэнээр удахгүй таны app дээр нэхэмжлэх очино. Нэхэмжлэхийг баталгаажуулах дарсанаар сонгосон бүтээгдэхүүн хэвлэлтэд орно.
Эх бэлдэхэд зориулсан хэрэгцээт холбоосууд ⌄
Энд дарж эх бэлдэх, дизайн зурахад хэрэг болох холбоосуудаар зочилоорой.